| | USD/MNT 0₮

Шинэ парламентын 126 гишүүний 32 нь эмэгтэй байна

Монголын парламентын 9 дэхь удаагийн сонгууль түүхэн буюу их өвөрмөц онцлогтойгоор болж өнгөрлөө. Тодруулбал, шинэ танхим бүрдэж 126 гишүүн ирэх дөрвөн жилд ажиллахаар боллоо. Энэ удаагийн сонгуульд жендерийн эрх хангаж, эмэгтэйчүүд олноор орж иржээ. Тодруулбал 126 гишүүний 32 нь эмэгтэй байна. 13 тойргоос найман эмэгтэй сонгогдож, үлдсэн 28 нь нам, эвслийн жагсаалтаар гарч иржээ.

Ингээд тэднийг танилцуулахад, Тойргоос сонгогдсон наймаг эмэгтэйд 1-р тойрог Б.Батцэцэг МАН, 2-р тойрог Э.Болормаа МАН, 4-р тойрог Д.Үүрийнтуяа МАН, 5-р тойрог Ч.Ундрам МАН, 7-р тойрог Д.Мөнхбаясгалан АН, 8-р тойрог Х.Булгантуяа МАН, 10-р тойрог Э.Болормаа АН, 11-р тойрог Ч.Номин МАН

Нам, эвслийн жагсаалтаар УИХ-д орж ирэх 24 эмэгтэй: О.Саранчулуун МАН, Б.Уянга МАН, О.Номинчимэг МАН, М.Энхцэцэг МАН, М.Мандхай МАН, Б.Хэрлэн МАН, Д.Ганмаа МАН, А.Ариунзаяа МАН, Х.Баасанжаргал МАН, С.Одонтуяа АН, С.Цэнгүүн АН, Ж.Баярмаа АН, Д.Энхтуяа АН, Б.Пунсалмаа АН, П.Батчимэг АН, Б.Жаргалан АН, Ц.Мөнхтуяа АН, Л.Энхнасан ХҮН, Г.Уянгахишиг ХҮН, Б.Мөнхсоёл ХҮН,  А.Ундраа Үндэсний эвсэл, М.Сарнай Үндэсний эвсэл, М.Нарантуяа ИЗНН, С.Замира ИЗНН нар УИХ-д сонгогдлоо. Эмэгтэйчүүд олноор орсон болохоор эмэгтэйчүүд, охид хүүхдүүдийн төлөө хүчтэй дуу хоолой болж, олон хууль санаачилж батлуулж, хэрэгжүүлэхэд нь хяналт тавьж чадна гэдэгт олон нийт итгэж байна. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.