| | USD/MNT 0₮
Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээ сонголоо. Хуучин 76 гишүүнтэй байсан бол Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, энэ удаад 126 гишүүн төрд түмнээ төлөөлөхөөр боллоо. Өнгөрсөн баасан гарагт болсон сонгуулиар эрх баригч нам болох МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудал авлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм. Тэгвэл 126 гишүүнтэй анхдугаар чуулган нөгөөдөр буюу Мягмар гарагт Төрийн ордонд болно. Шинэ гишүүд шинэ дээлтэйгээ ширээ сандалтайгаа, Төрийн ордонтойгоо танилцах нь ээ.