| | USD/MNT 0₮

Уянгалаг хоолойтой, уртын дуучин Э.Дашням гэргийгээ анх удаа ил гаргав

“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны оролцогчдоос өөрийн уянгалаг хоолой, уртын дуугаар үзэгчдийг байлдан дагуулж гарч ирсэн дуучин Э.Дашням өнөөдөр эрэлттэй дуучдын нэг болж чадсан. Найр наадам шоу цэнгээнд уригдан очдог болсон дуучин залуу маань олон уран бүтээл гаргаж, өөрийнхөө нэрийн хуудас болгосон байдаг. Уран бүтээлийн тайзан дээр өөрийгөө харуулж яваа тэрбээр хувийн амьдралаа бусдаас ихэд нуудаг байсан. Гэр бүлтэй эсэх нь мэдэгдэхгүй охид хүүхнүүд түүнийг крашлаж, олон ч хайрын үгтэй чат, мэссэж дуудлага авсан даа гэж ярьж байсан Э.Дашням анх удаа гэр гийгүүлэгчээ ил гаргажээ. Хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлээрээ ялж зугаалж амарч яваа зургаараа нүүр хуудсаа чимжээ. Хосуудад азжаргал хүсье. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.