| | USD/MNT 0₮

Сонгуулийн үеэр амиа алдсан Б.Баянмөнхийн ар гэрийнхэнд хоёр өрөө байр авч өгнө гэжээ

Энэ удаагийн сонгуулийн үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сонгуулиас болж өөр намын этгээд биед нь халдаж амь насыг нь хохироосон болох нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон. Гэмт этгээдийг цагдан хорьсон байгаа. Тэгвэл ардчиллын төлөө явж байгаад халуун амиа алдсан журмын нөхрийнхөө ард үлдсэн гэр бүл үр хүүхдийг нь Ардчилсан намаас харж үзэхээр болжээ.

Намын дарга Лу.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийгөө бид алдсан. Б.Баянмөнх агсныгаа АН-ын дээд шагнал Чингис хаан одонгоор нэхэн шагнаж, гэр бүлд нь аймгийн төвд хоёр өрөө байр авч өгнө гэдгээ хэлжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.