| | USD/MNT 0₮

Нийт 1752 санал өгөх иргэнийг завиар зөөвөрлөсөн байна

УИХ-ын ээлжит сонгууль болж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид гол мөрнөөр гарах шаардлагатай иргэдийг зөөвөрлөх, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг найман аймгийн 14 сум, нийслэлийн Налайх дүүрэгт нийт 1752 санал өгөх иргэнийг завиар зөөвөрлөсөн байна. Үүнтэй холбогдуулан  Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллалаа.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.