| | USD/MNT 0₮
2024 оны УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгууль өчигдөр улс орон даяар болж өнгөрлөө. Сонгуулийн саналыг 100 хувь гар аргаар тоолохоор болсон. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос гар тооллого санал хураалт дууссанаас хойш тасралтгүй үргэлжилж байна гэлээ. Хайрцгаас ширхэг ширхэгээр гарч дүнг ажиглагчдад дуудаж танилцуулах гээд том ажил байна. Санал хураалт зохион байгуулсан төрийн албан хаагчид үргэлжлүүлэн шууд гар тооллогод орсон гэжээ.