| | USD/MNT 0₮
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал, Химийн инженер Ж.Золжаргал нийслэлийн Баянгол дүүрэг буюу 9-р дүгээр тойрогт ХҮН намаас нэр дэвшин өрсөлдөх эрхээ авч, өрсөлдөөд ялалт байгууллаа. Түүнийг сонгосон түмэн олон Төрийн ордонд гялтайх ганц гишүүнтэй боллоо хэмээн ам сайтай байна. Тэрбээр Японы Токиогийн технологийн их сургуульд боловсрол эзэмшсэн, "Инженерийн 10 шийдэл" номоо саяхан уншигчдын хүртээл болгосон шилдэг удирдагч, инженер ажээ. Их юм хийж, энэ улс орныг өөрчлөхөд хувь нэмрээ оруулна хэмээн итгэл өвөртлүүлсэн сонгогчдынхоо итгэлийг бүү алдаарай.