| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгууль өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга багаа ахалж Хангайн хойд бүсэд нэр дэвшиж, тэрбээр өөрөө ганцаараа торойж гарч ирлээ. Харин багийнхан нь МАН-ынханд даруулж, сугарч үлдэв. Ерөнхийлөгчийн суудлаасаа бууснаасаа хойш элдэв хэл аманд өртөөд хууль хяналтын байгууллагад шалгуулах дээрээ тулаад байсан Женко Х.Баттулга их хуралд эргэн ирж, зангарагаа харуулахаар болов. Олон нийт хоёр хуваагдаж талцаж байна. Түүнийг хулгайч, луйварчин урвагч гэх мэтээр харааж байгаа боловч нөгөө талд УИХ-д орж ирж МАН-ын эсрэг сөрөг хүчин болж чадах хүн. Тиймээс сонгогдсон нь зөв гэж харж буй. Түүний хувьд МАН-ын хулгай дээрмийн асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Ямартаа ч Төрийн ордноос яваад дөрвөн жил болж байгаа тэрбээр эргэн ирлээ.