| | USD/MNT 0₮
2020 оны УИХ-ын сонгуулиар Худаг гэх нэр хочтой болоод унаж байсан тэрбумтан Б.Пунсалмаа Ардчилсан намын жагсаалтын 16 суудлын нэгэнд багтаж, гишүүн болохоор боллоо. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж “Айл бүхийн гадна усны худаг барина” хэмээн ярьсан нь амьдрал мэддэггүй, аахар шаахар асуудал ойлгодоггүй гэх шүүмжлэлийг дагуулж байсан. Тухайн үед баян мөнгөтэй мөнгө тараагаад ч гарч чадаагүй бөгөөд энэ удаад даагаа нэхэж дахиж уралдаад барианд багтаж оров. Тэрбээр бизнес эрхлэгч буюу М ойл группийн захирал. Улс төрд орохынхоо өмнө буюу 2019 оны төрсөн өдрөөрөө тэрбээр “Пунсалмаа” нэртэй сан хүртэл байгуулж байв. Түүний хөрөнгө орлого нь 85-аас дээр тэрбумын хөрөнгөтэй гэж тодорхойлогддог. Их мөнгөтэй, баян хүн их хуралд ороод юу хийхийг цаг хугацаа харуулах бизээ.