| | USD/MNT 0₮

Монголын парламентын 9 дэхь удаагийн түүхэн сонгуульд МАН дахин ялалт байгууллаа

2024 оны УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өчигдөр 07:00 цагт орон даяар эхэлж, санал хураалт 22:00 цагт дуусч, 01.00 цагт нэгдсэн дүнгээ гаргалаа. Энэ удаагийн сонгууль түүхэнд байхгүй шинэ парламент бүрдүүлж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой сонгууль болж өндөрлөлөө. Тодруулбал, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, 2024 оны УИХ-ын сонгууль 76 гишүүнтэй биш 126 гишүүнтэй байхаар тогтсон. Шинэ парламент бүрдсэн гэсэн үг. Тэгвэл өчигдөр тойргоос 78, жагсаалтаас 48 суудал бүрдүүлж, нийт 126 гишүүнтэй байх парламент тодорлоо. Мандатын 78 гишүүнд эрх баригч нам болох МАН 51, Ардчилсан нам 25, ХҮН нам хоёр суудал авсан бол жагсаалтын 48 гишүүнд МАН 48, АН 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авлаа.

Ийнхүү найман жил төрийн эрх барьсан МАН дахин ялалт байгууллаа. Орон нутгийн сонголтууд сорчлогдож, солонгорсон байсан бол Нийслэлийн дүүргүүдэд МАН илүүрхэж гарч ирсэн нь олон нийтийг бухимдуулаад байна. Найман жил дарлаж, хүнд хэцүү бэрх цаг үеийг туулсан МАН-д хэн дуртай байгаа юм, хэн сонгов гэсэн эргэлзээ бий болов. Эргэн тойронд МАН-ыг сонгож, дугуйлж будсан сонгогчид байхгүй байтал ийнхүү дахин илт давуу ялалт байгуулж, төрийн эрх барьж, жолоо атгах боломжийг хэнүүс олгоод байна вэ гэсэн асуулт олон нийтийн сүлжээнд хөвөрч, өрнөсөөр байна. 

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.