| | USD/MNT 0₮
Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ноос 17:00 цагт ээлжит мэдээллээ хүргэсэн.
Энэ үеэр СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Бүх аймагт санал авах 7-8 ширхэг нөөц төхөөрөмжийг байршуулсан. Одоогийн байдлаар долоон төхөөрөмжийг солиод байгаа. Учир нь бохирдлоос үүдэлтэй гэмтлийн улмаас цаасны бөглөрөл үүсэх, саналын хуудсыг буцааж гаргах зэрэг алдаа гарсан тул төхөөрөмжийг солихоос өөр аргагүйд хүрсэн.
Энэ удаагийн сонгуульд нийт санал тоолох 2,789 төхөөрөмжийг байршуулсан. Санал авах үеэр ямар нэг асуудал гарвал солихоор 154 төхөөрөмжийг нөөцөөр хуваарилсан. Одоогийн байдлаар нөөц төхөөрөмжөөс долоог нь ашиглаад байна” гэж мэдээллээ.