| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймгийн замын цагдаа нар унадаг дугуйтай боллоо

Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн тасгийн алба хаагчдын бие бялдар төлөвшүүлэх хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Унадаг дугуй”-г хөнгөлөлттэй үнээр, хүүгүй, урьдчилгаагүй хувь лизенгээр олгожээ. Тус арга хэмжээг дугуйтай Монгол төслийг санаалагч Merida Mongolia болон дугуйтай Сэлэнгэ төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан байна. Учир нь тус аймгийн замын цагдаагийн алба хаагчид цаг наргүй ажилладаг бөгөөд эрүүл мэнд болон бие бялдрын хөгжилд анхаарах боломж төдийлөн олдоггүй. Мөн олон цагаар ажилладаг тул ядрах, стрессдэх зэргээс үүдэн эрүүл мэнд нь хохирдог аж. Иймд Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас санаачлан алба хаагчдынхаа эрүүд мэнд, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын төлөвшилд нь анхаарч дээрх арга хэмжээг зохион байгуулсан юм байна.

Тус аймгийн замын цагдаагийн тасаг нь “Өнгө нэмцгээе”, “Хорт зуршил” арга хэмжээнүүдийн хүрээнд тамхины цэг, алба хаагчдыг усан спорт сургалтын төвтэй хамтран усан спортоор хичээллүүлэх, хэсгийн цагдаа нарт мотоцикл жолоодох эрх олгох ажлыг зохион байгуулж ажиллаж байжээ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАМЫН ЦАГДАА НАР УНАДАГ ДУГУЙТАЙ БОЛЛОО
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.