| | USD/MNT 0₮
Олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул “Парис-2024” зуны олимпын наадамд оролцохоор болсныг Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийсэн байна.
Ингээд журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д манай тамирчин Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор болжээ.
Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Парисыг зорихоор болж байгаа юм.