| | USD/MNT 0₮

АНХААР: Саналаа худалдахгүй, гадны санхүүжилттай ӨДӨӨН ТУРХИРАЛТАНД ӨРТӨХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Маргааш монголчуудын хувьд түүхэн өдөр болно. Учир нь бид дараагийн дөрвөн жилд парламентад суух түшээдүүдийг үзэгнийхээ үзүүрээр шийдэх гэж байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор хаагдав. Эл суртачилгааны өдрүүдэд олон хэрэг нүд эрмэхийн зуур л өрнөлөө. Гэхдээ ганц л зүйл үнэн байна гэх иргэд олон байв. Тэр бол энэ сонгууль анхнаасаа л шударга байсанүй. Эрх баригчид Хууль хүчний байгууллага ашиглан бусдыгаа хааж боож шалгаж, дарж үзлээ.

Иргэд одоог хүртэл ямар дүгнэлт хийж хэнийг хараар будах нь эргэлзээтэй сууж байна. Түүх давтагддаг гэдэг. Эхнийх нь эмгэнэл, удаах нь гутамшиг болж дуусдаг ч гэдэг. 2008 оны 7 сарын 1. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн ард түмний тэмцлийг цус асгаруулан дарсан. Тэр үед монголд улс төрийн тэмцэл, талцал гаарч байв. Нэг намаас сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, нэг талд хуйлран гүйлдсэн хэвлэл, эрх барьж байгаа атлаа л “нийгэмд шударга ёс” хэмээн даналзсан нэгэн нам. Намын толгойд ард түмний итгэлээр сонгогдоогүй, ордны хуйвалдаанаар гарч ирсэн Ерөнхий сайд. 2008-2024. 16 жилийн дараах арай л дэндүү гэмээр олон давхцал. ЭРХ БАРИГЧИД БОДЛОГЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ УЛС ТӨРИЙН УЛАЙРСАН ТАЛЦАЛ БОЛГОВОЛ ЭГДҮҮЦСЭН ХҮМҮҮСИЙН ТҮРХРЭЛТ ЮУНД ХҮРГЭДГИЙГ БИД ХАНГАЛТТАЙ ХАРСАН.  

Өнөөдөр Үндэсний Эвсэлийн тэргүүлэгч Н.Номтойбаяр маш ноцтой мэдэгдлийг хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэн болох Тува Улсын иргэд маш ихээр орж ирэх болсон. Энийг хэн зохион байгуулж, хэн урьж залж, ямар зорилгоор Монгол Улсад оруулж ирээд байгааг хууль, хяналтынхан шалгах хэрэгтэй. 

Монголчууд бид хууль дээдэлж, өөрсдөө сонгуулиа хийж чадахгүй болж. Үүнтэй холбогдуулаад нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхийг ч үгүйсгэхээргүй байна.

2008 оны 07-р сарын 01-ний үйл явдал давтагдахыг ч үгүйсгэхээргүй байна. Хэрэв ийм зүйл болбол Ардын нам, түүний дарга Л.Оюун-Эрдэнэ шууд оролцоотой гэдгийг хэлье!гэж мэдэгдлээ.

Сонгогчид энэ жил томсгосон тойргоор саналаа өгнө. Тэгэхээр нэг тойрогт маш олон нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнийгээ дагаад их хэмжээний мөнгө сонгуульд зарцуулагдсан. Нэр дэвшигчид хэдийгээр бодлогоороо өрсөлдье гэж байгаа боловч сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгөний уралдаан өрсөлдөөний суурь болсон нь ажиглагдаж байна. 

Нэгэнт сонгууль мөнгөний өрсөлдөөн, уралдаан болоод ирэхээр парламентад сонгогдохын тулд ямар ч хамаагүй аргыг ашиглах, бэлэн мөнгө тараах, БУСДЫГАА ӨДӨӨН ТУРХИРАХ ЗЭРЭГ оролдлогууд үүснэ. Тиймээс иргэд та бүхэн аливаа нам, эвсэл  болон гадны байгууллагын санхүүжилтээс хол байж, аливаа өдөөн турхиралтад өртөхгүй байх тал дээр анхаарах нь нэн чухал. Эцэст нь хэлэхэд, СОНГОГЧ ТА САНАЛАА ХУДАЛДАХГҮЙ БАЙЖ, ХЭН НЭГ САНАЛ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БУЙ НЭР ДЭВШИГЧДЭД БИТГИЙ ХУУРТААРАЙ!

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.