| | USD/MNT 0₮

Д.Бат-Эрдэнэ: 200 гаруй хүүхэд усны осолд өртөж амь насаа алдсан

ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ Сүүлийн 10 жилд гамшиг аюулт үзэгдлийн улмаас МУ-ын хэмжээнд 2000 гаруй хүний амь нас эрсэдсэн байна. Үүнээс 1044 хүн үер усны осолд өртөж амь нас эрсэдсэн байгаа юм. Энэ дээр 20 гаруй хувь буюу 200 гаруй хүүхэд усны осолд өртөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байдаг юм. Тэгэхээр ямар шалтгаан нөхцөлөөс болж усанд осолдоод байгаа юм бэ гэхээр тодорхой цөөн тооны шалтгаанууд байгаа. Тээврийн хэрэгсэлтэйгээр ус гол мөрөн гатлах, нууран дээгүүр бүрэн хөлдөж гүйцээгүй байхад зорчих зэргээр явж байгаад усанд осолдож байна. Мөн мотоциклтой гол нуурыг гатлах гэж байгаад усанд осолдож байна. Ердийн хөсөг буюу морьтойгоо ус руу орж амь нас эрсдэх тохиолдол байна. Ажил үүргээ ажиллах, усны ойролцоо ажиллаж байгаад аюулгүй байдлаа бүрэн хангаагүй байж байгаад усанд эндэх тохиолдлууд байна. зориулалтын бус хөвөгч, завь, хүүхдийн тоглоомын зориулалттай эдгээр зүйлийг хэргэлж усанд орсны улмаас амь насаа алдаж байна” гэв.

 ҮЗЭХ: https://fb.watch/sYFjDAxz6M/

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.