| | USD/MNT 0₮
Өнгөрсөн долоо хоногт бага насны хоёр хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймагт энэ сарын 19-нд зургаан настай эрэгтэй хүүхэд ахуйн хүрээнд мориноос унаж нас баржээ. Мөн түүнчлэн энэ сарын 23-ны өдөр Хэнтий аймагт сунгааны үеэр найман настай хүүхэд мориноос унаж амиа алдсан байна. Зургаан настай хүү эмчлэгдэж байх үедээ нас барсан. Нөгөө нь эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан. Шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.