| | USD/MNT 0₮

Сүхбаатарт АН-ын нэр дэвшигчдийн ухуулагч хүчирхийлүүлсэн нь ташаа гэдгийг цагдаагийн байгууллага нотоллоо

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн зургадугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарт аймагт АН-аас нэр дэвшигчдийн сурталчилгаанд ухуулагч хийхээр очсон зургаан эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаар гарсан. Гэсэн ч энэ талаар хуулийн байгууллагаас өнөөг хүртэл албан ёсоор мэдээлэл хийгээгүй байсан юм. Харин цагдаагийн байгууллагаас өнөөдөр буюу сонгуулийн сурталчилгаа хаах өдөр энэхүү мэдээлэл нь ташаа гэдгийг мэдээллээ. НЦУГ-аас хийсэн өнөөдрийн мэдээлэлдээ,

Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсэн. Мөн нэр, хаягаа нууцалсан дугаараас “манай дүүг хүчиндсэн байж болзошгүй” гэх дуудлага ирсэн. Үүний дагуу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шалгалтын ажиллагаа явуулсан. 

2024 оны зургадугаар сарын 10-нд буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Улаанбаатар хотоос 21-24 насны зургаан эмэгтэй тухайн аймагт АН-ын сонгуулийн ажилд ухуулагч хийхээр очжээ

Шалгалтын ажиллагаа явуулахад тухайн зургаан иргэн өөрсдөө дуудлага, мэдээлэл өгөөгүй байсан. Мөн цагдаагийн байгууллага тайлбар, мэдүүлэг авах гэхэд татгалзсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот руу буцацгаасан. 

Тухайн зургаан иргэнийг Сүхбаатарт аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах албанд дуудаж мэдүүлэг авахад, “ямар нэгэн хүчингийн гэмт хэрэг болоогүй” гэх тайлбар өгсөн байгаа юм. Мэдүүлэгт үндэслэн дээрх мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналт дор хэргийг хаасан” гэв. 

Нэг ёсондоо сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр ийм ноцтой мэдээлэл олонд түгж, Зүүн бүсэд АН-аас нэр дэвшигчдийн нэр хүндэд халдаж байхад цагдаагийн байгууллага огт дуугараагүй гэсэн үг. Сонгуулийн сурталчилгааны эхний өдөр цацагдсан ийм ноцтой, худал мэдээллийг 16 хоногийн турш хав дарсан цагдаагийн байгууллага сурьалчилгаа хааж байгаа энэ өдөр аргагүй буюу залруулж байна гэж ч хэлж болохоор байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.