| | USD/MNT 0₮
Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаалахаар болжээ.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдах юм. Мөн баяр наадамтай холбоотой бүх мэдээллийг энэхүү сайтаас авах боломжтой. Тасалбарыг суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй зарах бөгөөд нийт 12 мянган ширхэг тасалбар борлуулна.
Түүнчлэн энэ жил төрийн тэргүүн нар болон гадаадаас ирэх томоохон зочид төлөөлөгчид урилгаар үзэх бол УИХ-ын гишүүд болон сайд нар, түүний гэр бүлийнхэн урилгаар бус тасалбараа худалдан авч байгаа ажээ.
Энэ жил наадам үзэхээр гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэхийг Хотын дарга мэдээлэлдээ дурдсан юм.