| | USD/MNT 0₮
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг долоодугаар сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 18 дахь удаагаа зохион байгуулна.
"Дээлтэй Монгол наадам"-ын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид дээл хувцсаараа гоёж жагсана.
Наадмын үеэр:
Шилдэг дүүрэг
Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
Шилдэг дээл урлаач
Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулах юм.
Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.