| | USD/MNT 0₮
Summer League 2024 FINAL FOUR ӨНӨӨДӨР болно. Анхдугаар Gan Summer League -ын Аваргууд "Хүлэгүүд" чанарыг харуулж энэ тавцанд гарч ирлээ. Тэгвэл нөгөө талд Сэлэнгэ овогтой Бодонгууд 8-р байраар гарч 1-р байраар гарсан тэргүүн баг хөрш зэргэлдээ Дархан хотын хүчирхэг United багийг галзуу ганц тоглолтонд буулган авсан нь хэний ч санаанд оромгүй үйл явдал BOOM болсон билээ. Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд Монголын бүх лигийн Аварга гэгддэг Э.Түшиг, залуу Хүлэг Барсболд, Содбилэг тэргүүтэй систем, багийн тоглолтоо хэдийнэ ойлгосон Залуу Хүлэгүүд байна.
Тэдний дасгалжуулагчаар нягт нямбаа, гадаад дотоодод туршлага сайн хуримтлуулсан өсөх ирээдүйтэй Ариунболд дасгалжуулагч байгаа. Харин Бодонсын хувьд энэ лигийн хамгийн олон тамирчинтай баг мөн бүрэлдэхүүний 95% нутгийн гаралтай хүүхдүүдээр багаа бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. Дасгалжуулагчаар Сэлэнгийн гаралтай Дээд лигийн тамирчин Саруул ажиллаж байгаад сагсан бөмбөгийн эрдэм мэдлэгээ зузаатгахаар 2 хоногийн өмнө Европын орныг зорьсон сурагтай. Тэгэхээр өнөөдөр дасгалжуулагчаар хэн суух бол? Улиралд дасгалжуулж байсан дасгалжуулагчгүй... Тэд улиралд харамсалтай хожигдлуудыг их хийж байсан 3 үе тэргүүлж яваад 4-р үед бариулж эцсийн мөчид 1,2 онооны зөрүүтэй хожигдсон тоглолтуудыг их хийсэн. Өнөөдөр энэ лигтэй туршлагатай Хүлэгүүдийн эсрэг яах бол?
Хожсон баг нь Аваргын төлөө, Хожигдсон баг Хүрэлийн төлөө тоглох хариуцлагатай тоглолт өнөөдөр 18:00 цагаас Gan Sport Center зааланд явагдана.
Эх сурвалж: Сонио Монголын Сагс