| | USD/MNT 0₮
Хоёр хүний аминд хүрсэн байж болзошгүй ноцтой гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Хэрэг үйлдсэн байж болзошгүй Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 20 настай этгээдийг цагдан хорьсон байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Нийслэлийн СБД-т энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон. Мөн ХУД-т энэ сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Д-ийн амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаа тогтоогдсон.
Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албан, ХУД, СБД-ийн цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэн Д-д хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1.2.2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар түүнийг ямар санаа, зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, өөр нуугдмал гэм хэрэг буй эсэх, сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг шалгаж байна" гэж мэдээллээ.