| | USD/MNT 0₮

Нэг сар хүрээгүй хүүхдээ үлдээж явсан ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02 цаг 02 минутад “Ээж  нь гэрээсээ гараад 8 хонож байгаа юм, 1 сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.