| | USD/MNT 0₮
Казахстаны Алматы хотод зохион байгуулсан өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн түргэн буюу блиц тоглолтоор хаалтаа хийлээ.
26 дахь удаагийн тэмцээний блиц тоглолтын төрлийн хөвгүүдийн 10 насны ангилалд Ц.Ананд алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр есөн өргөөс найм хожиж, нэг тэнцсэнээр 8.5 оноо авч түргэн тоглолтын Азийн аварга болжээ. Түүний хувьд өчигдөр стандарт төрлөөр өөрийн насны ангилалдаа хүрэл медаль хүртээд байсан. Ингэснээр тэр энэ удаагийн тэмцээнийг алт, хүрэл медальтай дуусгалаа.
26 дахь удаагийн ААШТ-д манай улсаас 27 өсвөрийн шатарчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлж, эх орондоо ирэх нь ээ.