| | USD/MNT 0₮

Нийслэлийн автозамын 16 хувь нь л ус зайлуулах шугам хоолойтой

Нийслэлд хоёр өдөр үргэлжлэн орсон борооноос болж хотхон хороолол дунд их хэмжээний ус тогтож, дүүргийн Онцгой байдлын албаныхныг сандаргаж, Хотын дарга болон холбогдох албаныхан хэр ажиллаж байгаад нь дүн тавилаа. Монгол Улсын хэмжээнд нийт замын 16 хувь нь ус зайлуулагч хоолойтой, 80 гаруй хувь нь ямар ч ус зайлуулагч хоолойг анхнаас нь суурилуулаагүй байгаа юм. Үүний гол буруутан бол Зам тээврийн яам, Хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн автозамын газар. Эдгээр газрууд ус зайлуулах шугам хоолойг онцгой анхаарч, анхнаасаа төлөвлөлттэй явах байсан болохоос дүүргүүдийн Засаг дарга нарын хийх ажил биш юм.

Бороо орохоор томоохон хорооллууд дунд их хэмжээний ус тогтдог. Анхнаасаа барилга барихдаа тухайн барилгын гүйцэтгэгч, захиалагч компаниуд нь ус зайлуулах шугам хоолойгоо хийдэггүй, ямар ч төлөвлөлтгүй өндөр барилга бариад иргэдэд зараад алга болдог. Үүнд холбогдох газрууд нь анхнаасаа хяналт тавьж ажилладаггүй горыг оршин суугчид амсч, эд хөрөнгөөрөө хохироод үлддэг. Тухайлбал, Хүннү 2222 хороолол хавьд ус тогтдог. Үүний буруутан “Хурд” компани болохоос хороолол байдаг дүүрэг хариуцах ёсгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.