| | USD/MNT 0₮
Хулгайчдаас хулгайчийн хооронд өдөр хоног өнгөрөөж буй Монголын хувь заяа тун чиг бүрхэг байна. Загас толгойноосоо өтдөгийн адилаар Монголыг цөөхөн хэдэн бүлэглэлийн гар хөлүүд толгойноос нь залгиж байна.
Монголчууд зах зээлийн нийгэмд шилжээд даруй 34 жилийн нүүрийг үзэж байна. Энэ шилжилтийн эхэн үед монголчуудын дийлэнх нь хулгай хийж мэддэггүй байсан. Анхны хулгайнууд өвч хувьчлалын хулгайгаар эхэлж сүүлдээ газарын наймаа, лицэнз, концес гээд тасралтгүй үргэлжилсэн юм.
Ардчилсан нам Монголын хулгайг хамгийн анх санаачлагч нь байсаар ирсэн. Хулгай хийх өнгөтэй өөдтэй юм байхгүй Сангийн яам, Монгол банк нь хоосорсон үед тэд монголоо барьцаанд тавьж бонд босгож хулгай хийдэг нь бол үнэн. Энэ хулгайн мөрөөр Ардын нам хэдэн 100 дахин нугалж хулгайлдаг нь бас маргаангүй үнэн юм.
МАН-ыхан зүрх зориг, гүйлгээ ухаан муутай, олон жил хулгай хийсэн учир бас ч гэж тийм өлсөглөн хүмүүс биш.
Жишээлбэл сүүлийн 34 жил тасралтгүй хулгай хийсэн компани бол MCS. Тэд энэ 34 жил нэг ч өдөр, шөнө цурам хийлгүй тасралтгүй тууштай хулгай хийсэн. Энэ хулгайлсан санхүүжилтээрээ зарим жилүүдэд УИХ-д 20 төлөөлөлтэй байж хүртэл үзсэн. Үүний араас Боди, Моннис гээд үргэлжилнэ. Зарим хүмүүс Монголыг гадны нөлөөтэй хорлож байна гээд л байдаг чухамдаа бид өөрсдөө өөрсдийгөө ар нуруунаас нь хутга шааж унагадаг. Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбараа босгох гэж Атрын аянуудыг шат дараатай зохион байгуулж улсын төсөвдөө ихээхэн ачаа үүрүүлж байсан нь саяхан. Энэ хүрээнд бид дотоодынхоо гурилын хэрэгцээг хангачих гээд л бас нэг хэдэн хүнд ажлын байр бий болгох гээд, гадагшаа урсдаг валютын нэгч гэсэн цоорхойг нөхөх гээд маш их хичээсэндээ. Гэтэл өнөөгийн Засаг тухайлбал Д.Тогтохсүрэн тэргүүтэй нөхдүүд гаднаас гурил импортлоод л дампууруулчихаж байгаа юм. Дамдуурсных нь дараа одоогийнхоос хэд дахин үнэтэй болох нь тодорхой шүү дээ.
Энэ салбар ойрын 10 жилдээ дахиж сэргэхгүй. Яг нь энэ аргаар бид малын түүхийн эд боловсруулалтын зах зээлээ нураачихаад сонгууль бүрээр бид сэргээнээ гэж бопордогдоо. Хонины нэхий, өлөн 500₮ хүрсэн арга өрдөө л энэ юм.
Монголчуудын хувьд сүүлийн 8 жилийн амьдрал маш хүнд байгаа, Аж ахуйн нэгжүүд ч гэсэн өр, зээлийн дарамт, үнийн өсөлтийн галзууралд сөхөрч унасан. Монголын эдийн засаг 2012 оноос хойш анх удаагүй шалдаа тулж байгаа энэ юм. Ийм нөцөл байдалд Ковидын үеийн монголын улс төрчдийн увайгүй их хулгай маш том нөлөө үзүүлсэн. Үүнийг ойлгож, биеээрээ мэдэрч, яс арьсандаа тулсан монголчууд 2024 оны УИХ-ын сонгуулийг маш их хүлээсэн.
Хүлээхээс ч өөр ямарч сонголт үлдээгүй. Үг хэлсэн болгонд нь ял тулгаж, зарим нэгэнд нь амруу нь атагахан хусам долоолгоод амыг нь барьсан. Өрсөлдөгч намдаа өөрсдийн БЭТ-ээ хүртэл тавьчихсан. Үүнийг монголын ард түмэн ажиглаад л харж байгаа, Нялх хүүхэд ч ойлгох ийм увайгүй түүх монголын түүхэнд турайтал бичигдээд л үлдэнэ. Энэ их хүлээлтийн цаг үед болж буй УИХ-ын сонгуулийн голлох нам болох АРДЫН нам АРД ТҮМЭН ЯЛНА уриатай өрсөлдөж буй боловч үүнд нь ард түмэн үнэхээрийн их дургүй байна. Тэд бас лидерчгүй болж.
Жишээлбэл, УИХ-д гурвантай сонгогдсон алдарт MCS-ын төлөөлөл Л.Энх-Амгалан маш их зардал гаргаж контент бүтээж цаг минут бүрт пост хийж буй боловч түүнийг нэг ч хүн таалахгүй байгаа учир 500 ширхэг вьетнам хуурамч, тролл хаягаар өөр дээрээ зүрх, лайк даруулаад ядруухан л өрсөлдөж байна гэх мэтчилэн АРДЫН намын кандидатуудыг АРД түмэн нь огт таалахгүй байна.
Арга ч үгүй биздээ АРД түмнээ дэндүү их доромжилсондоо энэ 8 жил. Бид нэг л эх оронтой Ардын намын монгол Ардчилсан намын монгол гэж байхгүй. Дээр нь бид ажил хийх боловсон хүчин огтоосоо алга. Тухайлбал Ардчилсан намын үед бүтээгдсэн ТҮЦ машиныг Ардын намыхан огт өөрчлөхгүйгээр ХУРДАН гээд нэрийг зөвхөн сольсон байх жишээний. Арга ч үгүй биздээ Тимон тэр салбарыг удирдаж буй.