| | USD/MNT 0₮

Өнөөдрөөс дулаарна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Б.Цогтбаатар мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 08:00-14:00 цаг хүртэл бороо үргэлжлэн орсон. Үдээс хойш борооны хэмжээ багасаж, оройдоо цаг агаар тогтворжсон байгаа. Харин өнөөдрөөс агаарын температур +22 хэмээс +25 хэм хүрч дулаарна. Тиймээс хоёр хоногийн өмнө орсон уулын цас хайлж, уруйн үер буух эрсдэлтэй байна" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.