| | USD/MNT 0₮

Зайсангийн ам, Нүхт, Яармаг орчмын газрыг улсын Тусгай хамгаалалтаас гаргах шаардлагатай

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсан, Нүхт, Яармагийн урд тал гээд бүхэлдээ БОАЖЯ-ны мэдэлд байдаг ажээ. Тодруулбал, тусгай хамгаалалттай газар гээд иргэдэд халгаадаггүй хэрнээ эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүст Зайсангийн газрыг зарж, газар олгосон байдаг. Тэгээд тэнд нь том том хаус барьдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн хүн амын тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар 285 мянга болтлоо өссөн байдаг. Харин сургууль цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж хүүхдүүд хол сургууль, цэцэрлэгт явдаг талаар дүүргийн оршин суугчид гомдол мэдүүлдэг.

Энэ сарын эхээр Хот тосгоны албаны тухай хууль УИХ-ын чуулганаар батлагдсан. Энэ хуулиар Зайсан, Нүхтийг улсын тусгай хамгаалалтаас гаргая гэсэн боловч БОАЖЯ хүлээж аваагүй, өөрсдөө хууль оруулж ирж чөлөөлнө гэсэн хариуг өгчээ. Уг нь тусгай хамгаалалттай газруудыг хамгаалалтаас гаргачихвал Нийслэл мэдэлдээ авч Зайсан болон Нүхт, Яармагийн урд дэнжид улсын сургууль цэцэрлэг барих бүрэн боломжтой гэдгийг Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэллээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.