| | USD/MNT 0₮

Эмч Н.Алтанхундага: Нурууны диск нь цүлхийж хагалгааны заалттай болсон хүүхдүүд олон байна

Та хүүхдийнхээ нурууг анзаарч байсан уу? Хүнд цүнх, сургуулийн стандартын бус ширээ сандал, гар утасны хэрэглээ, амьдралын олон янзын хэв маягаас шалтгаалан таны хүүхдийн нуруу муруйчихсан яваа юм биш биз. Нурууны төрөлжсөн “Алтанмед” эмнэлгийн Ерөнхий эмч Н.Алтанхундага эмч "Бид эмнэлэг дээрээ 600 хүнийг хамруулан нурууны өвчлөлийн талаар судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд 30 орчим хувь нь хүүхдүүд байснаас гадна энэ хүүхдүүдийн ихэнх нь нурууны өвдөлтгүй муруйлттай байна. Бага насны хүүхдийн бие уян хатан, хөнгөн, илүүдэл жин багатай, үений холбоо нь уян учраас яаран суулт үүсэж, мэдрэл дарагдахгүй хэрнээ муруйлт үүссэн байдаг. Харин өсвөр насанд яс нь бэхжиж, жин нь нэмэгдээд, ажлын ачаалал авдаг болохоор яваандаа мэдрэл дарагдаж өвдөж эхэлдэг. 

Нурууны диск нь цүлхийж, хагалгааны заалттай шахуу болсон хүүхдүүд олон байна шүү. Нуруу нь өвдөөд чилээд байхад өөрсдөө учир мэдэхгүй, эцэг эх нь анхаарал хандуулахгүй байсаар өвчин нь хүндэрсэн бага насны хүүхдүүд үзлэгт их орж ирдэг. Өдөрт 10 хүн тутмын 3 нь хүүхэд байна. 13-16 насны хүүхдүүдийн нуруу нь өвдөж үздэгт орж ирсэн. Хүүхэд өвдөхгүй гэдэг ойлголт одоо үед байхгүй болжээ. Хүүхдийнхээ нуруунд анхаарал хандуулаарай" гэсэн зөвлөгөөг өгчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.