| | USD/MNT 0₮

Өнөө жилийн төрийн их баяр наадмын бөхийн барилдааныг ХЭН гэгч хүчтэн өнгөлөх вэ?

Төрийн их баяр наадам болоход 19 хоног үлджээ. Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээн дээр зодоглох улс аймгийн алдар цолтой бөхчүүд наадмын бэлтгэлдээ аль хэдийнэ гарсан байгаа. Ямар ч аавын хүү цол ахина, цол авна гэж төрийн их баяр наадмын барилдаандаа зодоглон гардаг уламжлалтай. Тэгвэл өнөө жилийн бөхийн барилдааныг хэн өнгөлж, түрүүлж үзүүрлэх вэ гэсэн бөх сонирхогчдын таамаг аль хэдийнэ эхэлжээ. Энэ жил улсын цолонд хэн хүрэх вэ. Хэн түрүүлж цолоо дуудуулах вэ. Зарим нэг хүмүүс Даян аварга Н.Батсуурийг Дархан аварга болно гэж бичиж байгаа бол Улсын аварга О.Хангайг дээгүүр барилдана. Эсвэл улсын начин цолтнууд дээшээ гарч ирнэ гэсэн таамаглал байна.

Ингээд 2000 оноос хойш 2023 он хүртэл төрийн их баяр наадамд ямар цолтой хэн гэгч бөхчүүд түрүүлж, түмэн олноо баясуулж байсныг зургаар харуулж байна. Өнөө жил хэн өнгөлөх вэ гэдэг асуулт, таамаглалаа уралдуулсаар байна. 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.