| | USD/MNT 0₮

Дөнгөж төрсөн нярайгаа хүүхэд асрагчид үлдээгээд ор сураггүй алга болжээ

Нийслэлийн Гурван гал эмнэлэгт амаржсан эх У гэгч сар хүрээгүй нярайгаа орхиод ор сураггүй алга болжээ. Тэрбээр нярай хүүхдийн асрагч авна гэсэн зарын дагуу хөдөөнөөс нярайг нь харахаар ирсэн эмэгтэйд хүүхдээ үлдээгээд төдийгүй өр ширэнд оруулаад алга болжээ. Асрагчдаа худлаа хэлж мөнгө авч, улмаар өчнөөн хүнийг ч өр ширэнд оруулсан талаар асрагч нь пост оруулсан байна. Нярай нь нэг сар болоод төрсний гэрчилгээгээ авах гэсэн боловч ээж нь байхгүй, мөн сүүний мөнгөгүй болж, сүүлдээ цалин мөнгө ч авч чадахааргүй болж аргагүй эрхэнд хүүхдийг нь Хүүхдийн түр хамгаалах 108-д хүргэж өгчээ. Өнөөдрийн байдлаар ээж нь хүүхдээ аваагүй байгаа талаар эх сурвалж хэлж байна. Бусдыг залилалдаг худлаа хэлж, бусдаас мөнгө төгрөг аваад хүүхдээ хаяад ор сураггүй алга болсон ээжийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.