| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим орчинд чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгөөр хохирсон байна

Цагдаагийн байгууллагад энэ долоо хоногт залилах гэмт хэрэг 49 бүртгэгдэн, шалгагдаж байна. Дээрх хэргийн 63 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Тодруулбал, Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлсэн иргэд 38 орчим сая төгрөгийн хохирол амссан байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын төвлөрөл, явуулын хөдөлгөөн ихтэй, бараа бүтээгдэхүүний эргэлт өндөртэй болон хилийн боомттой ойролцоо Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.Хэрвээ танд дээрх зүйл тохиолдож “мөнгө зээлээч” гэсэн мессеж ирвэл,

1-рт Тухайн хүн руу утсаар эсвэл дүрст дуудлага хийж мөн эсэхийг баталгаажуулах

2-рт Тухайн хүний нэр дээрх данснаас бусад данс руу мөнгө шилжүүлэхгүй байх,

3-рт Facebook хаягаа бусдад алдахаас сэргийлж мэдээллийн нууцлалаа хангахыг АНХААРУУЛЖ байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.