| | USD/MNT 0₮

Сонгуулийн санал авах өдөр чөлөө олгоогүй байгууллагыг ₮100 саяаар торгоно

УИХ-ын 2024 сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Манай улсад нийт 2 сая 300 мянга гаруй сонгуулийн насны иргэд байна гэх дүн бий. 

Тэгвэл Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 66.16-д

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан байдаг. 

Энэхүү хуулийн СЕХ-ноос хууль таниулах чиг үүргийн хүрээнд уул уурхай, зам тээвэр, аялал жуулчлалын салбарын зарим байгууллагуудад сурталчилж таниулах үйл ажиллагаа зохион байгуулжээ. Мөн уг хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр байгууллагуудад мэдээлэл хүргэсэн байна.Энэ талаар СЕХ-ны Газрын дарга Н.Булгамаагаас тодрууллаа.

"Бид хууль таниулах чиг үүргийнхээ хүрээнд ээлжээр ажилладаг байгууллагуудын удирдлагатай уулзаж сургалт мэдээлэл хүргэсэн. Хуульдаа санал өгөх өдөр ажлаас чөлөө өгөхөөс гадна санал өгөх боломжоор нь хангана гэж заасан байдаг.

Гэхдээ СЕХ-ноос хэдэн хоногийн чөлөө өг, тийм боломж байна гэх чиглэл өгөх боломжгүй. Зөвхөн уг үүргээ биелүүлээрэй гэсэн мэдээлэл өгдөг.

Хэрвээ энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1.31-т заасны дагуу санал өгөх боломжоор хангаагүй иргэнийг 10 мянган нэгж буюу 10 сая, хуулийн этгээдийг 100 мянган нэгж буюу 100 сая төгрөгөөр торгох заалт бий. Тиймээс байгууллагууд ажилчдынхаа сонгох эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байна" гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.