| | USD/MNT 0₮
Эдийн засагч Р.Даваадорж 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалттай газарт очиж танилцаж, хэд хэдэн орон нутаг аймгаар явахад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрчээ. Энэ талаар өнөөдөр /2024.06.21/ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Би найман жил төсвийн дүгнэлт бичиж байсан хүн. Үнэхээр тэр газар дээр нь очоод харахаар төсвийн хөрөнгө оруулалт гэдэг бол аль ч аймагт хулгай дээрэм болчихсон байна гэдгийг харсан. 5.5 тэрбум төгрөгийн үнэтэй нүх харлаа би. Зургаа долоон тэрбум төгрөгийн араг яс харлаа би. Үнэхээр бүх аймагт ялгаагүй ийм замбараагүй байдал давтагдсан байна. Яг ийм нөхцөлд бол малчин хүн бол мэддэг шүү дээ . Хачигт баригдсан хонь таргалахгүй байсаар байгаад халуун зун үхдэг бол хэдийгээр эдийн засаг өсөж байна гэж ярьж байгаа боловч 76 гишүүдийн идэж ууж байгаа асуудал үнэхээр хэрээс хэтэрсэн байна. Би эхлээд нүдэндээ итгээгүй. Арай ч улс орноо бодохгүй, ингэж тонон дээрэмдэнэ гэж байх уу гэж гайхаж байсан” гэв.