| | USD/MNT 0₮

ОБЕГ: Цаг уур гамшгийн нөхцөл байдал хэмжээнд хүрэх үзэгдлүүд ихсэж байгаа ба иргэн хүн бүр өөрсдийн эрүүл мэнд эд хөрөнгө хамгаалах хэрэгтэй

Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.

Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24, Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68, Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд 3 айл өрх байна. Мөн ОБЕГ-ын мэргэжилтэн өнөөдөр /2024.06-21/ ийн мэдээлэв.

Бид бол албан шаардлага өгдөг ч иргэд бол үнэхээр хайхрамжгүй хандах ийм байдлууд байна. Ер нь цаг уурын давтамж ойр ойрхон гамшгийн нөхцөл байдал хэмжээнд хүрсэн ийм үзэгдлүүд дэлхий даяар явагдаж байна. Мөн Монгол оронд явагдаж байна. тэгэхээр иргэн хүн бүр өөр өөрсдийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал асуудал болчхоод байна. Эрүүл мэнд эд хөрөнгө хамгаалах асуудал байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагын гаргаж өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу анхааралтай байх хэрэгтэй байна. Мөн эрсдэлтэй бүсэд байгаа айлууд нүүн шилжих зааж өгсөн байршлуудад нүүгээд шилжчихвэл өөрсдөө давуу тал үүсгэсэн газруудаа олоод сонгоод авчих боломжтой байгаа” гэв.

ҮЗЭХ: https://fb.watch/sQKZVQOA9H/

LIVE

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.