| | USD/MNT 0₮
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээд сургуулийн өмнөх төв замаар машин бариад явж байсан жолооч ухаан алджээ. Энэ гэнэтийн ослын үед тухайн үед явж байсан Цагдаагийн дэд ахлагч Б.Жамцбал шуурхай ажиллаж, иргэний амь аварсан байна.
Энэ талаар дэд ахлагч Б.Жамцбал, Би өчигдөр ажил тараад 13.00 цагийн орчимд Багшийн дээдийн ойролцоо явж байхад “Харриер” маркийн автомашин жолоодлогогүй болж, ногоон байгууламж мөргөөд зогссон.
Юу болов? гээд очиход 50 орчим насны эрэгтэй ухаан алдсан байсан. Машинаас гялс буулгаж, хажуу тийш нь харуулж, хиймэл амьсгаа хийж анхны тусламж үзүүлсэн.
Цагдаагийн алба хаагчид анхны тусламж үзүүлэх тодорхой мэдлэгтэй байдаг. Бидэнд Ахлагчийн сургуульд сурч байхад заасан. Өчигдрийн тусламжийн хувьд "Жаахан цаг алдсан бол энэ хүний зүрх зогсох байсан" гэж эмч нар хэлсэн.
Иргэн, Өчигдөр би Ленин клубын уулзвараар гарч, Гадаад яамны арын замаар явснаа мэдэж байгаа юм. Түүнээс цааш яаснаа мэдэхгүй. Цагдаагийн албан хаагч түргэн шуурхай арга хэмжээ авсан. Дэд ахлагч Б.Жамцбал гэж хүүд маш их баярлаж байна гэжээ.