| | USD/MNT 0₮
Дуучин Жастин Тимберлейк согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр Нью-Йорк дахь цагдаагийн газарт баривчлагджээ. Гэхдээ түүнийг суллагдсан гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв.
Цагдаа нарын мэдээлснээр, дуучин Мягмар гарагийн шөнө 12:37 цагийн орчимд Нью-Йоркийн Саг Харборт машины жолоочийн суудлын ард согтуугаар сууж байхыг ажигласан байна. Тимберлэйк 2025 оны BMW маркийн автомашинаа жолоодож явахдаа зогсох тэмдэг дээр зогсолгүй, зорчих эгнээндээ явж чадаагүй гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
иймээс нэгэн офицер замын хөдөлгөөнийг зогсоон, мэдүүлэг авахад Тимберлейк хэлэхдээ "Нэг мартини уусан бөгөөд би найзуудынхаа араас дагаад гэр рүүгээ явж байсан" гэж шүүхийн бүртгэлд дурдсан байна. Мөн Тимберлейкийн нүд нь чяс улаан, амьсгал нь архины хурц үнэртэй байсан гэж шүүхийн бүртгэлд дурджээ.
Цагдаагийн ажилтны хэлснээр түүнийг анхаарлаа хуваарилах чадваргүйг тодорхойлж, яриа нь удааширч, тогтворгүй байсан гэв. Тимберлейк мөн химийн шинжилгээ өгөхөөс гурван удаа татгалзсан байна.