| | USD/MNT 0₮
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29...+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, +22...+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар дулаарна.