| | USD/MNT 0₮
БНСУ-ын “Т-Ара” охидын хамтлагийн реппер гоцлол дуучин Хё Мин “Make9” брэнд ВИП эвентэд оролцохоор Монголд ирсэн байна. Түүнтэй хамт Солонгосын мисс Шин А Ра, инфлүүзер Жин Ий Ёон нар иржээ.
Өдгөө 35 настай Хё Мин хамтлагийнхаа уран бүтээлээс гадна “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гибек”, “1000 дахь хүн”, “Гисаен Рюнг” зэрэг телевизийн олон ангит кинонд тогложээ.
2009 оны зун зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан “Т-Ара” хамтлаг солонгос хэлээр нэг бүтэн цомог (2009), таван өргөтгөсөн цомог (2010, 2011, 2011, 2012, 2013) гаргажээ.
Энэ жил “Т-Ара” хамтлагийн 15 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх есдүгээр сард Хонконг фэнүүдтэйгээ уулзаж, баяраа тэмдэглэхээр төлөвлөсөн байна.