| | USD/MNT 0₮

ЭЦА: 2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд Туркийн аялал жуулчлалын компанид одоогоор ямар ч зөвшөөрөл олгоогүй болно

Цахим сүлжээнд Монголын тал нутагт аргал агнаж буй гадаад иргэдийн бичлэг цахим сүлжээнд өчигдөр цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл энэ талаар Экологийн цагдаагийн алба ийн мэдээлэв.

2024 ОНЫ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АНГИЙН ХУГАЦАА БОЛООГҮЙ БӨГӨӨД НЭГ Ч ТУРКИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИД ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ БОЛНО

 1.Амьтны тухай хуулиар ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар амьтан агнах барих зөвшөөрөл олгодог.

2. Монгол улсын хэмжээнд агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий 90 гаруй аж ахуйн нэгжүүд бий.

 3. Тусгай зөвшөөрлийн тухай 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа. /Амьтны тухай хуулийн 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгодог.

 4. Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

9.7.1.Угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.7.2.Тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;

9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.7.4.Халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

5. Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=13000

Цахим хуудсанд оруулсан мэдээлэл нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна.

2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд Туркийн аялал жуулчлалын компанид одоогоор ямар ч зөвшөөрөл олгоогүй болно.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.