| | USD/MNT 0₮

Р.БУЛГАМАА: С.Зориг агсны хөшөөний ард сандал байршуулаад, гинжлээд, цоожлоод үлдээсэн баримтаас харахад урдаас төлөвлөсөн санаатай үйлдэл байна

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн гэгээн дурсгалт хөшөө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэхүү хөшөөг харах хүн бүр ардчиллын үнэ цэнийг мэдэрдэг буй за.

Тэгвэл тус хөшөөний хөлд өнөөдөр /2024.06.18/ төмөр гинж зүүжээ. Энэ талаар хуульч Р.Булгамаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, “С.Зориг агсны хөшөө бол соёлын өвийг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйл заасны дагуу соёлын дурсгалт зүйл юм. Бэлгэдлээ бодсон ч гэсэн энэ ардчиллын үнэт зүйлд халдаж байгаа санаатай үйлдэл юм. Яг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг гэрчүүлийн хамт хийж байна. Энэ С.Зориг агсны хөшөөний ард сандал тавиад, гинжлээд, цоожлоод үлдээсэн баримтаас харахад урдаас төлөвлөсөн санаатай үйлдэл байна” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.