| | USD/MNT 0₮

Японы санхүүжилттэй төслийн хүрээнд манай улсад Секундэд 58 литр ус соруулдаг үерийн ус зайлуулах насос өгчээ

Япон Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ОБЕГ-т гурван ширхэг өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг өнөөдөр  хүлээлгэн өглөө. 

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масару, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар оролцсон юм.

Эдгээр бүрэн автомат насосууд нь түлш бага зарцуулдаг, хөдөлгүүрийн хэмжээ авсаархан бөгөөд удаан хугацаанд хуурай ажиллах чадвартайгаас гадна секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай.

“УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь”  төслийн  хүрээнд эрсдэлтэй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барьж, төрийн 100 албан хаагч болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх юм.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.