| | USD/MNT 0₮
Улсын эмнэлэгт цаг авах иргэдийн тоо ихэсч, эмнэлгийн ачаалал өндөр байгаа ч авсан цагтаа очдоггүй хүмүүсээс болж шаардлагатай тусламж үйлчилгээгээ авч чадахгүй хохирох хүн цөөнгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэдийг хариуцлагатай байлгаж, авсан цагтаа үйлчлэхгүй тохиолдолд төлбөрийн тодорхой хувийг өөрсдөөс нь гаргуулахаар болжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 06 дугаар тогтоолын хавсралтын дагуу даатгуулагч амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний цогц тусламж үйлчилгээг бүрэн аваагүй буюу өөрийн буруугаас давтан үзлэгт хамрагдаагүй тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагадаа дараагийн удаа үйлчилгээний зардлын 25 хувь буюу 20 мянган төгрөг өөрөө төлөх шийдвэр гарсан байна.