| | USD/MNT 0₮

И.МӨНХЖАРГАЛ: Засгийн газрын гишүүн чинь мөнгө тараасан асуудлыг оюутнууд гэрчлээд цагдаагийн байгууллага, сонгуулийн байгууллагад хандаад байхад МАН толгойг нь илсээр л байгаа

Өвөрхангай аймгийн Сант сумиын АН-ын дарга бусдын гарт амь насаа алдсан хэрэг өчигдөр /2024.06.26/ гарсан. Уг хэргийг сонгуулийн маргааны улмаас болж МАН-ын ажилтан талийгаачийг хөнөөсөн гэж мэдээлж буй. Үүнтэй холбоотой АН-ын дэд дарга И.Мөнхжаргал өнөөдөр /2024.06.17/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Засгийн газрын гишүүн чинь мөнгө тараасан асуудлыг оюутнууд гэрчлээд цагдаагийн байгууллага, сонгуулийн байгууллагад хандлаа. Толгойг нь илсээр л байгаа. Одоо нэг хүний нэр татсан гэж худлаа шоудаж байгаа. Сонгуулийн штаб хүний нэр татдаг бол сонгуулийн байгууллага гэж байхгүй. Энэ хүн нэр татсан гэдэг бол худлаа үйлдэл шүү. МАН сонгуулийн штаб хуралдаад нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасдаг боломж байхгүй. Сонгуулийн байгууллагад өөрөө хүсэлтээ өгөөгүй бол нэр татах боломж байхгүй байгаа” гэв.  

ШУУД:https://fb.watch/sLpNGbVnmZ/

LIVE

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.