| | USD/MNT 0₮
УИХ-ын I-р тойрог нэр дэвшиж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татаж байгаа талаар МАН-аас мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт хэрэг гарсанд харамсч байна. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй П.Отгонбаатар нь УИХ–ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан. Тиймээс нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэн, эргүүлэн татах шийдвэрийг гаргалаа. Хууль хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улстөржүүлэхгүй байхыг бусад нам болон нэр дэвшигчид уриалж байна" гэв.