| | USD/MNT 0₮

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа 100 нас хүрчээ

Ард түмний хайртай жүжигчин Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Лувсанжамцын Цогзолмаа өчигдөр 100 насны босго алхлаа. Тэрбээр 1924 оны 6-р сарын 15-ны өдөр Төв Аймгийн Угтаалцайдам суманд төрсөн байна. МУИС-ийн найруулагчийн ангид 1957-1961 онд суралцаж төгссөн. Найруулагч мэргэжилтэй. Олон сайхан түүхэн болон тайз дэлгэцийн уран бүтээлд гол дүр бүтээсэн Монголчуудын хайртай жүжигчин билээ. Тэрбээр 2001 онд Ардын жүжигчин цол тэмдэг, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ. Өдгөө энх тунх байгаа азай бууралдаа эрүүл энхийг хүсье.
 
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.