| | USD/MNT 0₮
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө цахиур хагалж, бусдаасаа ялгарч яваа дуучин МУСТА А.Түмэн-Өлзий хэдхэн хоногийн өмнө төрүүлж өсгөсөн ээжийнхээ хамт хос Алтангадасын найрыг найз нөхөд, урлагийнхан дундаа нижгэр хийжээ. Тэрбээр өнгөрсөн зун төрөлх нутаг Завхан аймгийнхаа 100 жилийн ойгоор Алтангадас одонгоор энгэрээ мялаалгасан юм. Харин ээж нь Ш.Мягмаржав нь энэ жил ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Алтангадас одон хүртжээ. Ийнхүү ээж охин хоёр Алтангадасын найраа хамтдаа хийж, мартагдашгүй дурсамж бүтээжээ.