| | USD/MNT 0₮
Үндэсний статистикийн хорооноос гаргасан орон сууны үнийн мэдээллээр өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ 11.9 хувиар өсжээ. Тодруулбал, нийслэлд шинэ орон сууцны ам метр талбайн дундаж үнэ 4.02 сая болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу ам.метр нь 4.17 сая төгрөгийн үнэтэй байна. Мөн шинэ болон хуучин орон сууцны үнийн өсөлтийг задалбал, нийслэлд хуучин орон сууцны үнэ 14.7 хувь, шинэ орон сууц 7.3 хувиар өсчээ.