| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдын албан ёсны суртачилгаа эхлээд тав дахь өдрөө үргэлжилж буй. Энэ удаа Монгол Улсын парламентад найман жил эрх барьсан МАН-ынхан АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ уриатайгаар сонгуулийн суртачилгаагаа өрнүүлж байна.
Говийнхонд ус авчирна, уул уурхай, аж үйлдвэрүүд, асар том паркууд барьж өгнө, хангайнханд хөдөө аж ахуйг чинь хөгжүүлж өгнө, адууны шир, ямаа, тэмээний ноос, ноолуурыг чинь боловсруулдаг болно, хүүхдүүдийг чинь гадаадын сургууль соёлд сургана гээд нөгөө л нэг хуучин “юм”-нуудаа урд хойно нь оруулж ярисаар явна. Түүнийг нь ч ард түмэн ойшоохоо болив бололтой.
Учир нь УИХ-ын хоёрдугаар тойрогт хүч үзэж буй чинээлэг гишүүд нисдэг тэрэг хөлөглөн иргэдийнхээ баруун хацар дээр үнэрлэж, өвдөг тохойг нь түшиж тойглож яваа сурагтай. ТЭД БОЛ МОНГОЛ АРДЫН НАМЫН ХАМГИЙН МУУ РЕЙТИНГТЭЙ ТӨДИЙГҮЙ АРД ТҮМНЭЭС ХАМГИЙН ИХ ШҮҮМЖЛЭЛ ХҮРТДЭГ Д.АМАРБАЯСГАЛАН, Ч.ХҮРЭЛБААТАР, С.БЯМБАЦОГТ, Б.БАЯРСАЙХАН, Э.БОЛОРМАА, С.ЭНХБОЛД, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Б.ЗАЯАБАЛ, Ц.ЦЭРЭНПУНЦАГ, З.МЭНДСАЙХАН НАР ЮМ.
Улсын төсвөөс болон ард түмний боломжийг хулгайн мөнгөөр нисдэг тэргээр хөлөглөн АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ гэх нэг л сэтгэлд буухгүй уриагаар инээмсэглэн яваа тэднийг нутгийн зон олон нь таатай хандахгүй байгаа талаар мэдээлэл бий. Цаашлаад тэдний уриа лоозон, ухуулга суртачилгаанд ч төдийлөн уулга алдан хүлээж авахгүй байгаа гэх.
Арга ч үгүй биз. МАН найман жил засаглахдаа ард түмний амьдрал улам доройтсоноос биш урагшилж өөдөлсөн зүйл үгүй. Түүгээр ч зогсохгүй 2020 оны тэдний мөрийн хөтөлбөрөөс биелсэн амлалт нь маш цөөн. Ганцхан жишээ дурдахад, МАН 2020 оны мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй гэсэн байдаг. Гэвч яг өнөөдрийн нөхцөлд банкны зээл жилийн 20 хувийн хүүтэй байна.
Мөн түүнчлэн утааг багасгаж, түгжрэлийг бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч өнгөрсөн найман жилийн хугацаанд Улаанбаатарын агаарын бохирдол, сайн нэртэй муу түлшнээс болж хэдэн мянгаараа халуун амиа алдсан. Нийслэл хотын иргэд ажлаа тарах бүртээ түгжрэлд стрессдэж бухимдан явна. Ард түмний бодит нөхцөл байдлын захаас дурьдахад л ийм байхад АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ гэсэн уриатай сонгуульд ТЭД ЯЛАГДАХ бололтой.