| | USD/MNT 0₮
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан тоогоор 6 иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Халдварын бүс нутаг, голомтоос ирсэн иргэдээс шинжилгээ авч Цэргийн Төв Эмнэлэг тусгаарлан ажиллаж байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Коронавирусийн халдвартай нүүр тулж байгаа Цэргийн Төв Эмнэлгийн эмч, сувилагчид зориулж 190 ширхэг хамгаалалтын хувцас хандивлажээ.
Манай иргэд, албан байгууллагууд ч дэлхий даяар хурдацтай тархаж буй энэхүү цар тахлын эсрэг өөрсдийн боломжоор хандив өргөж буй энэхүү аян тасралтгүй үргэлжилж буйд талархаж байна. ЭМЯ-с гаргасан заавар зөвлөмжийг иргэн бүр дагаж энэхүү халдвараас өөрийгөө болон өрөөлийг хамгаалцгаая.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Цэргийн Төв Эмнэлэгт тусламж үзүүллээ