| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг цолыг нөхөн олгохоор болов

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Улсын арслан цолыг хүртсэн М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн. Улмаар уг асуудал спортын шат шатны байгууллагуудаар дамжиж, эцэст нь Спортын арбитраас улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаас өмнө Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох зарлиг гаргалаа. Учир нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийг цолыг ирэх наадмаас өмнө нөхөн олгох саналыг МУ-ын Ерөнхийлөгчид уламжилжээ.

Дараах бөхчүүд цол нэмнэ:

Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,

Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,

Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,

Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,

Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгов.

Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн буулаа.

 

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.